
Энэ жил болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж буй сунгааны ээлжит зогсоол болох Вашингтонд Митт Ромни ялалт байгууллаа.
Тэрбээр өмнө нь Мичиганд ялаад байсан юм. Нийслэлд Бүгд найрамдахчуудын дэмжлэгийг хүлээснээрээ Митт Ромни энэ сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обаматай өрсөлдөх нь бараг тодорхой болж эхэллээ.
Тэрбээр ихэнх мужуудад өөрийн өрсөлдөгчдөө ялсаар байгаа бөгөөд Рик Санторум л түүнд хамгийн ойр байгаа ч Митт Ромни Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой болж буй тухай америкийн хэвлэлүүд бичиж эхэлжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ