Шалгарсан өсвөрийн сагсчид ирэх сард өрсөлдөнө

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг” тэмцээний III үе шат өнгөрсөн долоо хоногт “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.   Тэмцээний III шатанд нийслэлийн есөн дүүргийн 96 багийн 1500 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна.  “Мөрөөдлийн баг”  тэмцээн нь  Монгол Улсын хэмжээнд 750  ерөнхий боловсролын сургуулийн нийт 264 мянган  сурагчдын дунд 12 хүртэлх, 12-15, 15-18 гэсэн насны ангиллаар зохиогдож байгаа юм.   Тэмцээний IV шатанд 21 аймаг, 329 сум, хотын дүүргүүдээс шалгарсан өсвөрийн сагсчид дөрөвдүгээр сарын 16-наас 22-ны хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт өрсөлдөнө.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ