ИЗН-ын дүрмийг өөрчлөлтийг бүртгэх хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусна

img

Монголын улс төрийн гурав дахь хүчин болж буй Иргэний зориг, Ногоон нам нэгдэхээр болсноо зарлаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэтэл уг хоёр намын нэгтгэлийг Улсын дээд шүүх өнөөдрийг хүртэл бүртгэлгүй байгаа нь УИХ-ын сонгууль дөхөж буй энэ өдрүүдэд тус намын гишүүдэд багагүй хүндрэл учруулж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд  Ногоон намын хэсэг нөхөд Иргэний зориг намд элсэн орж, Иргэний зориг наын нэрийг Иргэний зориг-Ногоон нам болгон өөрчилсөн. Энэхүү дүрмийн өөрчлөлтийг бүртгэх хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусна. Гэтэл өнөөдрийг хүртэл Иргэний зориг намын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгээгүй байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ