Ээлжит бус чуулганы нээлтийг 86.8 хувийн ирцтэйгээр хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг хийлээ. Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэллээ. Тэрбээр гурван хоногийн турш хуралдах ээлжит бус чуулганы хугацаанд олон асуудлыг хэлэлцэж, нэлээд шахуу хуралдах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлж байлаа.
Ээлжит бус чуулганы хуралдаан 86.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Арвин ХБНГУ, Ц.Батбаяр Малайзад УИХ-ын томилолтоор ажиллаж байгаа ажээ.
Харин Засгийн газрын томилолтоор УИХ-ын гишүүн З.Алтай Япон, Э.Бат-Үүл ХБНГУ, С.Баярцогт Малайз, Н.Ганбямба БНСУ, Л.Гансүх БНХАУ, Ш.Сайхансамбуу БНХАУ-д ажиллаж байга юм байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Батбаяр гишүүн өвчтэй, Ц.Цэнгэл гишүүн Булган аймагт ажиллаж байгаа ажээ. Ээлжит бус чуулган маргааш 15.00 цагаас үргэлжлэн хуралдаж, Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ