
Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-26-нд манай улсад зохиогдохоор болсон.
Уг тэмцээнд 17 орны 200 орчим эмэгтэй боксчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ. Тэдний дотроос Хятад, Энэтхэг, Япон, Казахстаны багууд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багийг манай улс руу илгээж байгаа аж. Харин манай улсын хувьд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг “Олимп” баазад бэлтгэлээ хийж байгаа юм.
Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар AIBA-гаас томилогдсон ерөнхий зохион байгуулагч хатагтай Ниви Имбулденья, Азийн боксын зөвлөлийн гүйцэтгэх захирал Азиз Кожамбетов нар манай улсад иржээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ