
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар энэ жил анх удаа “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-г шалгарууллаа. Монгол орныхоо уудам нутагтаа эзэн болж, мал сүргээ өсгөн, үр, ач, зээ нартаа хайр ивээл буян заяагаа харамгүй зориулж, нутаг усныхандаа нэр хүндтэй, өөрийн хөдөлмөр, арга туршлагыг өвлүүлэн буй малчин эмэгтэйчүүдийн хувь нэмрийг үнэлж, урамшуулах зорилгоор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Зохион байгуулагчид 21 аймгаас 50-иад малчин эмэгтэйг ирүүлсэн материалыг шүүн үзэж, мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа аймаг тус бүрийн 21 шилдэг малчин эмэгтэйг сонгон шалгаруулжээ.
Үүнд:
- Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн малчин Самдангийн Отгонбат
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын I багийн малчин Бектурганы Ахбас
- Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн багийн малчин Гомбосүрэнгийн Бурмаа
-Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Чамбын Норсмаа
- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын II багийн малчин Дашзэвэгийн Буяндэлгэр
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Балчингийн Дуламжав
- Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин Сэрээхэйн Оюунцэцэг
- Дорноговь аймгийн Сайхандулаан сумын I багийн малчин Балдангийн Цэенхорол
- Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл Жараахай багийн малчин Дугарын Долгор
-Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин Цэдэнсодномын Алтантүлхүүр
-Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Адрагчийн Сэлэгмаа
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Яндагийн Цэрмаа
-Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн малчин Жаалдүүгийн Бархас
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын V багийн малчин Дамдинсүрэнгийн Өмдсүрэн
-Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн малчин Хамбагын Оюунбат
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Халтарын Сумъяа
- Төв аймгийн Баян сумын II багийн малчин Галсанжамцын Энхтайван
- Увс аймгийн Хяргас сумын Хангай багийн малчин Мядарын Жавзан
-Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин Самдангийн Нямжав
- Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн малчин Бат-Амгалангийн Наран-Эрдэнэ
- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн малчин Лантуугийн Дулам “Монгол Улсын шилдэг малчин эмэгтэй”-гээр шалгаруулав.
Эдгээр эмэгтэйчүүд нь “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, аймаг, сумын аварга, сайн малчин, Засгийн газрын болон ХХААХҮЯ, аймгийн “Хүндэт жуух бичиг”,таван жилийн гавшгайч, АИХ-ын депутат асан зэрэг гавъяа, шагналтай хүмүүс аж. Тэдний дотор гавъяат малчны гэргий, Бүх ард түмний спартакиадын хөнгөн атлетикийн аварга, эмнэг сургалтын аваргаар тодорч байсан эмэгтэйчүүд ч байгаа юм.
Шалгарсан эмэгтэйчүүд нь 29-75 насны 4-13 хүүхэд төрүүлэн өсгөсөн, 1-9 хүртэл хүүхэд нь малчин болсон, 3000 хүртэл мал маллаж, нутаг усандаа ажил, хөдөлмөр, үйлэнд урнаараа гайхагдаж олон хүнийг мал ахуйтай болгож, ажил хөдөлмөрт сургасан, улсын сайн малчдын удмыг залгасан эмэгтэйчүүд ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ