Орон нутгийн сонгуулийн хуулиар Б.Билэгтэд шаардлага хүргүүллээ

img

Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын дарга Б.Билэгт болон нийслэлийн есөн дүүргийн АН-ын  ХЭГ-т дараах шаардлагыг хүргүүллээ. НИТХ-ын дарга Б.Билэгт тэргүүтэй хүмүүст хаягалсан шаардлагадаа “УИХ-аас 2011 оны 12 сард баталсан УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын 8.2-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна” гэж 2008 оны хаврын чуулганаар баталсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2 заалтад “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”; гэж тус тус хуульчилж өгсөн билээ. Мөн тус хуулийн 6.1 заалтанд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс “таваас доошгүй сарын өмнө байгуулж мандатыг хуваарилж,” тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ” гэж заасан байна. Учир иймд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Орон нутгийн Хурлын сонгуулийн хуулиар тойрог хороо байгуулах хугацаа хэтэрсэн байгаа тул НИТХ-ыг  хуулиа дагаж мөрдөхийг шаардан таньд хандаж байна” гэжээ. Уг шаардлагад УИХ-аас 2011 оны 12 дугаар сард баталсан УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын 8.2-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна” гэж; 2008 оны хаврын чуулганаар баталсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2 заалтанд “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”; гэж тус тус хуульчилж өгсөн билээ. Мөн тус хуулийн 6.1 заалтанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс “таваас доошгүй сарын өмнө байгуулж мандатыг хуваарилж,” тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ гэж заасан байна. Учир иймд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Орон нутгийн Хурлын сонгуулийн хуулиар тойрог хороо байгуулах хугацаа хэтэрсэн байгаа тул тухайн дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг нэн даруй хийхийг дүүрэг бүртээ зохион байгуулж ажиллана уу” гэжээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene chini ardchilsan namyn tuwdendorji baina shuu dee khunee tahidag baiji zurgiig ni tawiach ee bas neg uur medeend max ganbaa gesen chini sanjaadambyn zurag baisan
2012-03-05