
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн чиглэлээр ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр тус улсад 2012 оноос эхлэн суралцах 10 оюутныг сонгон шалгаруулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, ОХУ-ын “Росатом” улсын корпораци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд оюутнууд сургалцуулах аж. Сонгон шалгаруулалтад цөмийн технологи, цөмийн физик, физик, геологи, байгалийн шинжлэл, инженерийн мэргэжлээр суралцаж байгаа I, II ангийн оюутнууд оролцох боломжтой юм байна.
Бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 10 хоногийн турш үргэлжлэх аж. Шалгалтыг Орос хэл, математикийн хичээлээр энэ сарын 20,24-нд авах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ