АН-ынхан 12 цаг 06 минутад Бурхан халдуны оройгоос сум тавилаа

img

Ардчилсан намын Дарга Н.Алтанхуяг, намын ЕНБД Д.Эрдэнэбат болон УИХ- ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, Я.Батсуурь  болон намын нарийн бичгийн дарга нар тэргүүтэй АН-ын 100 орчим гишүүд өнгөрсөн амралтын өдрөөр төрийн тахилгат Бурхан Халдун уулнаа гарлаа. Хаврын эхэн сарын билэгт сайн өдрийг товлон Бурхан Халдуныг зорьсон Ардчиллынхан 3 сарын 3-ны өглөөний нарнаар оргил руу өгсөж түрүүч нь 11 цагт сүүлийнх нь 12 цагт оройд нь гарсан аж. Тэд Их хайрханы орой дээрээс эх орныхоо хөгжил дэвшлийг уулын оргил мэт цэвэр тунгалаг, эрчтэй байж Монгол хүн бүр эх орондоо  сайхан амьдрахыг даатган тэнгэр хангай, уул усандаа мөргөлөө. Мөн энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг  12 цаг 06 минутанд муу муухай бүхнийг гэтэлгэж сайн сайхан, хөгжлийн замд хүргэх  билэгдэл бүхий нум сум харвасан байна. 2012 онд Ардчилсан засаглалыг хэрэгжүүлэх зорилго тавьж буй тэд  12-06 хэмээх тоог Их эзэн Чингис хаан төр улсаа төвхнүүлэн байгуулсан он, мөн 12 сарын 06-нд таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан өдөр хэмээн билэгддэг тул Ардчиллынханы хувьд энэ жил 12 оны -06 сард болох сонгуулиар Ардчилсан засаглалыг авчирах жил болно хэмээх үүднээс энэ цаг минутыг сонгон Намын Дарга тэнгэр өөд сум тавьжээ. С.Жигүүр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bitgii endyyr malaa,ednii xychind udii zeregtei yabj bgaa gejyy malaa...ene chin xoid xurshid boldog yum boldogooroo l bolson tednii l nuluu ..ternees ene xeden xaltaisan yumnuudiin ach l lav bish ,esregeeree ednii gaigaar bid iim yaduu amidarch bgaa
2012-12-18
bi:
mongolchuud bugdeeree ardchilsan namiin buynaar udii zeregtei bgaa gedgiig martaj bolohgui
2012-03-31
bitgii endyyr malaa,ednii xychind udii zeregtei yabj bgaa gejyy malaa...ene chin xoid xurshid boldog yum boldogooroo l bolson tednii l nuluu ..ternees ene xeden xaltaisan yumnuudiin ach l lav bish ,esregeeree ednii gaigaar bid iim yaduu amidarch bgaa
зочин:
Монголд ардчилаас илүү үнэтэй зүйл үгүй монголчуудаа ардчилсан засаглалтай болцгооё
2012-03-06
бока:
Бурхан халдуунд монголын бүх их хаадыг оршуулсан гэдэг. Эд нар доороо суусан газраа жоохон ухах юм бол Чингисийн онгон гараад ирнэ шүү дэ хэхээ
2012-03-05
Саар намынхан бурхан халдунд гардаг нь тун тоогүй хэрэг болж Энэ сонгуулиар ардчилсан нэртэй луйварчдаас салцгаая
2012-03-05
Энэ намынханд өөр хийх ажил алга уу
2012-03-05
Sum ni oorsddinh ni tolgoi deer buuchihaagui l baigaasai.
2012-03-05
ha ha:
Чи өөрөө дух...
2012-03-05
Монгол хүү:
Сайхан л зүйл байна ш дээ. Амжилт АНамынхаан...
2012-03-05
Sum ni oorsddinh ni tolgoi deer buuchihaagui l baigaasai.
saikhan erguu duh shuu ene altanhuyaa...
2012-03-05
ha ha:
Чи өөрөө дух...