Сүхбаатар сум өндөр хурдны интернэтэд холбогдлоо

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жил Сүхбаатар аймагт ажиллахдаа Засгийн газраас Монгол Улсын бүх сум, суурин газрыг өндөр хурдны интернетийн шилэн кабельд холбох ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олж Улаанбаатар хотоос 700 шахам км-т орших тус аймгийн Сүхбаатар сум өндөр хурдны  интернэтийн сүлжээнд холбогдлоо. Зөвхөн сүлжээнд холбоод зогсохгүй сургууль, Засаг даргын Тамгын газарт интернэт танхим байгуулахыг ажлыг хийжээ.

Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэрээ сургуулийн интернэт танхимын нээлтийн ажиллагаанд оролцож  интернэтийн сүлжээ нь улс бүсийг холбоод зогсохгүй иргэн бүрийг холбодог онцлогтой. Тиймээс иргэн бүрийн оролцоог олон талт үйлчилгээнд хамруулахад ихээхэн үр дүнгээ өгөх юм хэмээн хэллээ. Ийнхүү тус сум интернэтэд холбогдсоноор цахим арилжаа, хөдөлмөр, хөдөө аж ахуйн бирж гээд бүхий л салбарт олон төрлийн цахим үйлчилгээг өндөр хурдны сүлжээгээр авах боломж бүрдлээ. Тус сургууль 433 хүүхэд, 25 багш, ажилтантай. Багш, сурагчдын хувьд өндөр хурдны интернэтийн танхимтай болсондоо баяртай байна. Ерөнхий сайдын эмэг эх 1925 онд байгуулагдсан тус сургуулийн анхны 15 суралцагчийн нэг байсан бөгөөд 87 жилийн дараа түүний ач хүү, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа сургуулийн захирал С.Сарантуяа илэрхийллээ. С.Жигүүр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

саруулбаяр:
та бүхэнд ажлын амжилт хүсье
2015-03-13