Хүн худалдаалсан эгч дүүс гомдолтой байна

img

Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн танхим болон нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс  нутаг нэгт эмэгтэйчүүдийгээ хил дамнуулан худалдсан гэх эгч дүү Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж 1.6-2 жилийн хорих ял оноож байсан юм. Гэвч шүүгдэгч нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд хандсан байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан гэсэн зүйлчлэлээр ялласан юм.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэн Ш.Батцэцэг хоёр жилийн хорих ял, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарт 1.6 жилийн хорих ялаар шийтгэх тогтоол гарч байсан юм.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uhsend ni gomddog yum chuluugaar tarhiig ni haga tsohij alaad tsogtssiig ni suhbaatariin talbai deer il haya!Taliban mandtugai!Ura!
2012-03-06
e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m - АНГЛИ ХЭЛНИЙ БИЕ ДААЖ ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД
2012-03-05