
УИХ дахь хоёр намын бүлгийн хурал үргэлжилж байна. Бүлгүүдийн хурлаар 15.00 цагаас хойш өнөөдөр таван асуудал хэлэлцэх байсан ч одоо болтол хуралдсаар байна.
УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэв.
Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар 2012 оны ээлжит бус намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг нэмэж оруулахаар санал нэгдээд байгаа гэв. Тэд энэ талаархи мэдээллээ бүлгийн хуралдааны дараа мэдээллэх ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ