
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтад тавьсан хоригийг хүлээн авахаар болжээ.
Ээлжит бус чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад зайлшгүй оруулах шаардлагатай зарим асуудлыг оруулалтгүй үлдээсэн.
Тухайлбал, БХ-ын сайдыг огцруулах эсэх, Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хэрэгтэй. Тэгэхээр хуралдахаар товлосон хугацаанд эдгээр асуудлыг хэлэлцэнэ гэж найдаж байгаа гэдгээ АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэллээ. Мөн бүлгийн зүгээс Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хоёр сонгуулийг хамтад нь явуулах байгаа. МАН-ын бүлэг манай бүлгийн энэ саналыг хэлэлцэж байгаа гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ