Эмма Уотсоныг яагаад хаяснаа гурван жилийн дараа тайбарлав

img

“Харри Поттер” киноны дүрээрээ од болсон жүжигчин бүсгүй Эмма Уотсон гурван жилийн өмнө Франсис Буллед хаягдсан юм. Гэтэл Булле энэхүү явдалд гэнэт тайлбар хийж эхэлжээ. “Хэдэн жилийн өмнө бид харилцаатай байсан. Би их амбицтай залуу болохоор өөрийнхөө хүчээр алдар нэрд хүрэхийг хүссэн юм. Тэгээд ч хүүхдийн кинонд тоглодог жүжигчин надад таатай санагдаагүй” хэмээн Булле Heat Magazine-д өгсөн ярилцлагадаа дурьджээ. Хэвлэлүүд энэхүү ярилцлагын дараа гурван жилийн өмнөх явдлыг яагаад одоо гэнэт эргэн дурсах болсныг таамаглаж үзжээ. Франсис хэдийгээр өөрийнхөө хүчээр нэр алдарт хүрэхийг хичээсэн ч гэсэн Эмма Уотсоны хэмжээнд хүртэл хэтэрхий хол байгааг өнөөгийн байдал бүрэн гэрчилж байгаа аж. Тиймээс Франсис Булле ингэж хэлсэн нь харамсаж явдгийн илэрхийлэл болохоос гадна өөрийгөө бага ч гэсэн дөвийлгөхийг оролдохыг хичээсэн гэж дүгнэсэн байна. Эмма Уотсон Буллетэй харилцаагаа тасалснаас хойш санхүүгийн мэргэжилтэн Жей Бэрримор, хөгжимчин Жорж Крейг, Брауны их сургуулийн оюутан Рафаэл Сибрин нартай нэр холбогдоод амжсан. Одоо “Дуугүй байх сайхан” кинонд хамтран тоглосон Жонни Симмонстой найзалж байгаа билээ. Эмма эрчүүдтэй танилцахад алдар нэр нь саад болдог тухай хэд хэдэн удаа дурсаж байсан юм. “Яагаад тэр залуу дахиж залгасангүй вэ? гэж би найзаасаа нэг удаа асуусан юм. “Чиний алдар нэрээс айгаа биз дээ. Түүний өмнө том хана хэрэм байгаа мэт санагдсан байх” гэж найз маань хариулсан” хэмээн Эмма Уотсон ярьсан удаатай.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ