
Монгол Японы хооронд харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Японы алдарт бизнесмэн Хонда Сооичирогийн амьдрал тэмцлийн тухай “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй ” номоор сэдэвлэсэн зохион бичлэгийн уралдааныг орон даяар зарлалаа.
Өнөөдөр дэлхийн улс орнуудад Хонда хэмээх нэрийг мэдэхгүй хүн үгүй. Шинийг бүтээх мөрөөдөл зорилгодоо хөтлөгдөн тэмцэж, хөдөлмөрлөж Хонда Соочирогийн амьдрал тэмцлийн талаар өгүүлсэн уг номыг Монгол Японы соёл утга зохиолын төвийн тэргүүн Д.Төмөрбаатар орчуулсан аж. Түүний орчуулсан уг номд хүний амьдралын мөн чанар болох мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж хөдөлмөрлөхийн чухлыг хүүхдүүдэд ойлгуулах зорилгоор бүтээсэн аж. Тус номыг бага, дунд ангийн 8-15 насны хүүхдүүд уншаад төрсөн сэтгэгдлээ энгийн ойлгомжтойгоор, мөрөөдөлтэй амьдрах сурахын чухлыг, өөрийн бодож мөрөөдөж явдаг зүйлээ 250 орчим үгэнд илэрхийлж бичих юм байна.
Уралдаанд оролцогчид уг номын дөрөвдүгээр нүүрэн дэх анкетыг бөглөж, зохион бичлэгийн хамт дөрөвдүгээр сарын 20-наас тавдугаар сарын 20-ны дотор Улаанбаатар -46 ш/х 518, Улаанбаатар хотын “Наран” дунд сургууль, хаягаар илгээх аж. Шалгарсан зохион бичлэгийн шагналыг зургадугаар сарын 1-нд Монголын Хүүхдийн Ордонд гардуулна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ