Ус түгээгчид сургалтад хамрагдав

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ онд “Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангах” зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд “Ундны усны аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Дорнод аймгийн МХГ-аас зохион байгуулжээ. Уг сургалтад “Дорнод НАА” ХХК-ийн ундны ус хангамжийн 70 гаруй ажилчид, инженер техникийн ажиллагсад хамрагдсан байна. Сургалтанд оролцогчдод Мэргэжлийн хяналтын бодлого зорилт, эрсдэлд суурилсан хяналт, аж ахуй нэгжид дотоод хяналтыг зохион байгуулах талаар мэдээлэл өгч эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох сэдвүүдээр хичээл заажээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ