
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагийн байдлаар 15 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 5-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ