Төсвийн хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ

img

УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэгийг хийхээр төлөвлөжээ. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэг хийх ажээ. Харин хуралдааны төгсгөлд   Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дөрөв дэх хэлэлцүүлэг, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг болох ажээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ