108 эмэгтэйг МУГТ Б.Гангаамаа ахаллаа

img

Өнгөрсөн ням гаригт  Богд Дүнжингарав уулын ноён оргил “Цэцээ гүн”-ий оройд гарах аялалд 108 эмэгтэй оролцлоо.   Энэ аялал олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдснаараа онцлогтой юм. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 108 эмэгтэйг хамруулснаараа бусад аялалаас ялгаатай болсон. 108 дарь эхийг бэлгэдсэн энэ аялалыг Монгол Улсын гавъяат тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа ахалсан байна.   Нийгмийн даатгалын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын байгууллага, Чингэлтэй дүүргийн тамгын газар, Багануур дүүргийн багш ажилтан, албан хаагчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ