Дээд шүүх Сонгуулийн хуулийн зарим заалтыг тайлбарлах боломжгүй гэжээ

img

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батласан УИХ-ын сонгуулийн тухай, өмнөх сард нь батлагдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 40 гаруй зүйл, заалтыг тайлбарлуулахаар СЕХ-ноос Улсын дээд шүхэд хандаад сар гаруйн хугацаа өнгөрсөн. Дээд шүүхээс саяхан СЕХ-нд энэ талаархи албан ёсны хариуг өгсөн байна. Уг тайлбарт Дээд шүүх УИХ-ын сонгуулийн тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах үндэслэл байхгүй гэсэн хариу өгчээ. УИХ-аас шинэчилсэн найруулгаар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл заалтаар эрх зүйн маргаан гаргаагүй байхад урьдчилж тайлбарлах шаардлагагүй хэмээн Дээд шүүх үзэж байгаа илэрхийлжээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөв зөв \
2012-04-12
Хуулийг хэн дуртай нь тайлбарладаг болчихсон юм биш үү. Банкны байцаагч хүртэл хууль тайлбарлаад байдаг болсон гэсэн. Тэгэхээр заавал дээ шүүх гээд яах вэ дээ.
2012-03-06