
Батлан хамгаалахын салбарт төсөвлөсөн зардлын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орох болсон Саудын Араб АНУ-аас 300-500 км-ийн тусгалтай баллистик пуужин худалдан авахаар нууц тохиролцоонд хүрсэн тухай Ираны хэвлэлд мэдээлсэн гэнэ.
Одоогоор Саудын Араб болон Пентагоноос энэ мэдээллийн талаар мэдэгдэл хийгээгүй байна.
Ираны үзэж буйгаар Саудын Арабын энэхүү зэвсгийн наймаа нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээжээ.
Ажиглагчдын үзсэнээр бол сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын зардал нь эрс өсөж дэлхийд эхний аравт багтах болсон персийн булангийн баян улс сүүлийн үед зэвсгийн томоохон наймаанд оролцох болсон. Мөн Ираны заналхийллээс хамгаалахын тулд ийн зэвсэглэлээ нэмэгдүүлж байж ч магадгүй гэнэ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ