
Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өчигдөр Вашингтонд ирсэн. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд уулзаж ярилцсан юм.
Энэ алхмыг сүүлийн үед идэвхжээд буй Ираны эсрэг цохилт өгөх Израйлын довтолгоотой холбон тайлбарлаж байна.
Израйлийн тал Ираны эсрэг өгөх цохилтоо Цагаан ордноор дэмжүүлэх сүүлийн шат нь өчигдөр болсон уулзалт байлаа хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.
Уулзалтын өмнө Цагаан ордны тэргүүн Иранд цохилт өгөх нь төдийлөн үр дүнтэй арга биш ба аль болох дипломат яриа хэлэлцээрийн ачаар асуудлыг зохицуулах арга замыг хайх нь зүйтэй гэсэн мэдэгдэл хийгээд байсан билээ. Энэ нь Израйлын талыг дэмжихгүй гэсэн санаагаа илэрхийлж буй үг хэмээн ажиглагчид ойлгож байгаа.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ