
АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Жон Маккейн өчигдөр сенатад үг хэлэхдээ ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогыг хүчтэй шүүмжилсний зэрэгцээ АНУ Сирийн асуудалд хөндлөнгөөс эрс шийдвэртэй оролцож Дамаскыг бөмбөгдөх хэрэгтэй хэмээн уриалжээ.
Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын толгойг илж буй Орос, Хятадын талд боломж олгож Сирид олон мянган энгийн иргэд амиа алдаж буйг зүгээр харж суусаар байгаа Цагаан ордныг тэрбээр ийнхүү шүүмжилсэн.
Түүний үзэж буйгаар бол Башар Ассадтай элдэв тохиролцоо хийхийг оролдож цаг алдах хэрэггүй бөгөөд Сирийг бөмбөгдөж Башар Ассадыг нэн даруй унагах хэрэгтэйг онцолжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ