
Өмнөговь аймгийн Булган сумын төвд өнөөдөр “Тэмээний баяр” болж байна.
Энэхүү арга хэмжээ гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулагдаж байгаа “Нүүдэлчний өвөл 2012 ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбоо, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, “Булган булгийн уяачдын холбоо” хамтран энэхүү баярыг зохион байгуулж байгаа билээ.
“Тэмээний баяр”-ыг зохион байгуулах нь тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ менежмент санаачилгыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулахад чиглэж байгаа юм.
Мөн өвлийн аяллыг хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлого ашгийг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилготой аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ