Спрайт супер лигийн шилдгүүд

img

Өнгөрсөн сарын 4-нд нээлтээ сүр дуулиантайгаар хийж, шинэ улирлаа эхлүүлсэн  Спрайт супер лигийн  9 дүгээр  тойргийн тоглолтууд  өнгөрсөн ням гаригт боллоо. 9 тойргийн дараах байдлаар хамгаалалтанд болон  довтолгоонд илүү байж,  оноо авалт, самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт гээд бүхий л статистикаар багийнхаа  болон бусад тоглогчдыг тэргүүлсэн шилдэг тоглогчдыг  танилцуулж байна. Лигийн бүх тамирчдаас оноо авалтаар хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж оролцож буй “Дархан” багийн  түлхүүр тоглогч С.Мөнхтүвшин нэг тоглолтонд дунджаар 27 оноо авсан үзүүлэлтээр тэргүүлж байна. Харин түүний дараа слэм данк, уран гоё тоглолтоороо Спрайт лигийн үзэгчдийг гайхшруулж байгаа “ОТИС” багийн Б.Билгүүн нэг тоглолтонд 19,2 оноо авч удааллаа.  “Танан Импекс” багийг 2011 оны хөгжлийн лигийн  аварга болоход текниктэй, ур чадвартай тоглолттой, мөн  дундын зайн шидэлтийг бараг 100 хувьтай шиддэг О.Ууганбаяр (18,8), цагтаа лигийн тэргүүн тоглогчоор шалгарч байсан Д.Бат-Эрдэнэ (18,2) , “УБЦТС ХК” багийн Ш.Энхзориг (17,4) нар тус тус эхний тавд орлоо. Эдгээр тоглогчид оноо авалтаар багаа тэргүүлэгчид бөгөөд өөрсдийн багаа хожилд хүргэдэг, багийн шилдэг тоглогчид юм. Оноо авахад хамгийн чухал үзүүлэлт бол оновчтой дамжуулалт юм. Тэгвэл оновчтой дамжуулалтаар “Эрдэнэдрийлинг RIGS” багийн Б.Баярбат 5,75 гэсэн дунджаар тус үзүүлэлтийг тэргүүлсэн байна. Түүний хувьд лиг эхэлснээс хойш  тус үзүүлэлтийг  тэргүүлж байгаа  билээ. Түүний дараа “Орчлон Мон торх” багийн тоглогч Д.Даваасүрэн  5,22  хувьтайгаар, “Танан Импекс” багийн Г.Ихбаяр  4,22 хувьтайгаар  тус тус удаалсан. Оновчтой дамжуулалтаараа дөрөвдүгээрт “Дархан” багийн Н.Батбаатар (4) хувьтайгаар, “I Chuk” багийн Э.Ууганбат  3,33 гэсэн  хувьтайгаар эхний тавдугаар байранд орлоо.   Довтолгоог саатуулж, бөмбөгийг хаалтанд оруулж, хөгжөөн дэмжигчдийн цусыг хөөргөдөг зүйл бол мэдээж блок. Тэгвэл Спрайт супер лигийн хамгийн их блок хийдэг тоглогчоор “Орчлон Мон торх” багийн О.Нямбаяр шалгарлаа.  Тэрээр одоогийн байдлаар нэг тоглолтонд 1,78 гэсэн дундажтай нийт тоглогчдыг тэргүүлж байна. Нямбаярын дараагаар “ИНЕГ-ын Буянт-Ухаа” багийн З.Энх-Учрал (1,75)  орсон байна. Энх-Учралын хувьд лиг эхэлснээс хойш блок хийдгээрээ хэдэн долоо тэргүүлж байсан ч энэ долоо хоногт тэргүүллийн байраа алдлаа. . Түүний дараагаар   хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “TLG13” багийн Э.Дөлгөөн (1.7), “Montel Panasonic” багийн Б.Сайнтөр (1.65),  “Эрдэнэдрийлинг RIGS” багийн С.Эрдэнэдалай (1.5) нар эхний тавд жагсаж байна. Өөрийн болон эсрэг багийнхаа самбараас бөмбөг авалтаараа Спрайт хөгжлийн лигээс дэвшин орж ирсэн  “Montel Panasonic” багийн Н.Бат-Эрдэнэ  нэг тоглолтонд дунджаар 8,78 гэсэн үзүүлэлттэй тэргүүлж байна. Түүний хувьд өнгөрсөн тоглолтуудад маш сайн тоглож, самбараас бөмбөг авалтийг тэргүүлж эхэлсэн.  Түүний дараа  лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг болох “TLG13” багийн Э.Дөлгөөн   8,5 гэсэн үзүүлэлттэйгээр хоёрт орлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ