Луу жилд нярайлах бас нэгэн од

img

Холливудын авьяаслаг жүжигчин бүсгүйчүүдийн нэг шаргал үст Риз Уитерспун This Means War хэмээх кинонд тоглож тэр нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ. Тэрбээр энэ жилийг дуустал дахин өөр кинонд тоглохгүй гэнэ. Үүний учрыг паппарацичид олсон бололтой. Риз Уитерспун өнгөрсөн амралтын өдрүүдээр нөхөр Жим Тот болон найман настай хүү Диконыхоо хамт явж байхдаа гэрэл зурагчдын дуранд олзлогдсон бөгөөд тэрбээр энэ зурган дээрээ мэдэгдэхүйц том гэдэстэй гарсан байжээ. Тиймээс түүнийг хүүдээ дүү төрүүлж өгөх гэж байгаа шалтгааны учраас энэ онд дахин уран бүтээл хийж амжихгүй гэсэн хариултыг фэнүүд нь аваад байгаа аж. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WORLD's BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-07