
Чикаго буллзын эгнээнд Деррик Рөүз эргэн ирснээр NBA-гийн Дорнод конференцийг итгэл төгс тэргүүлсээр байна. Сүүлийн хоёр ч тоглолтод Деррик Рөүзийн хамт тоглосон бухнууд уржигдар Филадельфи 76-г, өчигдөр орой Индиана Пэйсерсийг тус тус буулган авлаа. Рөүзийн хувьд эхний тоглолтдоо 35 оноо авсан бол өчигдрийн тоглолтод 13 оноо авсан хэдий ч ухаалаг тоглолтоороо багийнхнаа хөглөж хожилд хүргэсэн юм. Одоогийн байдлаар Чикаго буллз бүстээ хоёрдугаар бичигдэж буй Майами Хитээс даруй дөрвөн хожлын зөрүүтэйгээр буюу 32 хожил 4 хожигдолтойгоор тэргүүлж байгаа юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ