Б.Батболд МУНН-ын даргаар сонгогдлоо
МУНН их хурлаа хийж, намын дарга сонголоо. 780 гаруй гишүүн оролцсон уг хуралдаанаас тус намын даргаар Б.Батболдыг сонгосон байна.
МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд нь тус дөрвөн жилийн турш үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ.
Мөн тус намын их хурлаас 2012 оны сонгуульд аль нэг нам эсвэлтэй эвсэж, хамтран орохгүй дангаар оролцохоор болсон байна.
Өмнө нь улс төрийн гурав дахь хүчнүүд бүгд эвсэж ирэх сонгуульд оролцоно гэх мэдээлэл гарч байсан билээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ