Гахайн хавдраар таваас дээш насны хүүхдүүд зонхилон өвчилж байна

img

2011 онд гахайн хавдраар өвчилсөн тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж,10000 хүн ам тутамд 3.7-д нь тохиолдож байсан. Энэ он гарсаар 2012 оны эхний 2 сард 797 тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.   Гахайн хавдраар хүүхдүүд голдуу өвчлөх магадлал өндөр бөгөөд одоогоор Улаанбаатар хотод зонхилон гарч, сургуулийн насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 65.4 хувийг эзэлж байна.   2009 оноос гахайн хавдар, улаан бурхан, улаанууд  өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар есөн сартай, хоёр настайд нь хийж эхэлснээр түүнээс хойш төрсөн хүүхдүүд өвчлөх нь харьцангуй бага, харин таваас дээш насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаа тул эцэг эх, хүүхдийн байгууллага анхаарах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ