Г.Занданшатар Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн сайдад захидал илгээв

img

Өнөөдрөөс 40 жилийн өмнө манай улс Нидерландын Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ.   Үүний хүрээнд  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн сайд У.Розентальд өнөөдөр  захидал илгээсэн байна.   Энэхүү захидалд ардчилсан, нээлттэй нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх Монгол Улсын бодлогыг анхнаас нь тууштай дэмжиж, цаг үеэ олсон хөгжлийн туслалцаа үзүүлж ирсэнд Нидерландын Засгийн газар, ард түмэнд Гадаад харилцааны сайд талархал илэрхийлж, дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, байгаль орчны хамгаалал зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гангаа:
ямар захиадал илгээгээ болдоо муу новш. танайд цөмийн хаягдал байгаа бол манайхруу явуул л гэсэн байх даа. муу хужаа
2012-03-06
Hongor:
Nutagtaa och songuuliin ajlaa hiigeechee mal aa! Odoo tend l chinii hereg bain. Heden nemnee avaad och doo
2012-03-06