
Өрсөлдөх чадвар: Инноваци ба ногоон өсөлт-Нефть бүтээгдэхүүний хараат байдал давах туулах сэдэвт салбар хуралдаан дууслаа.
Нефть бүтээгдэхүүн импортлогч, худалдах, хайх олборлох чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгж, шийдвэр гаргах түвшиний төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд Засгийн газарт газрын тосны салбарт хэрхэн ажиллах талаар санал бүхий зөвлөмж хүргүүлэх боллоо.
Энэ салбарт байнга асуудал үүсч, хуримтлагдан хөндөгдөж байгаад шийдвэр гаргагч нар ч ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байлаа. Тухайлбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үзсэг зурсны урамшуулалд 500 мянган ам.доллар нэхдэг.
Аймаг дүүрэг, улсын хөгжлийг дэмжих, нийгмийн асуудалд туслах, Газрын тосны газрын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх гээд олон шаардлага, дарамт учруулдаг. Энэ мэтээс болж Дорнод аймагт ажиллаж байгаа хоёр компанийн орлогоос 20-30 хувь улсад төвлөрөх болж байна. Импортыг хувийн хэвшилд өгчихөөд үнэ ханшийг төр хянаж тогтоож байгаа нь зах зээлийн зарчим, хараат байдлаас гарах боломжийг боогдуулж байгаа хэмээн хатуухан шүүмжлэл өрнөсөн юм.
Нэгэнт хувийн хэвшлийнхэн, шийдвэр гаргагч нар цуглаж суугаад ярилцаж байгаа болохоор зөвлөмжинд юу оруулах талаар санала анэгтгэлээ. Ямартай ч Засгийн газарт өгөх зөвлөмжид Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлыг 2013 онд багтаах. Бусад үйлдвэрт зөвшөөрөл олгохдоо тооцоо судалгаатай хийгүй бол хараат байдлаас гарах гэсэн биш энэ салбараа дампууруулах магадлалтай. Нефть бүтээгдэхүүний ханш зах зээлийн жамаар зохицуулагдах ёстой. Төр энэ бизнес рүү орохыг дэмжихгүй.
Мөн бизнесийнхэн импортын гэрээ байгуулах яриа хэлэлцээртээ өөрчлөлт оруулах гээд олон асуудлыг тусгалаа. Хамгийн сүүлд нь нефть бүтээгдэхүүний татвараас бүрдүүлэх нөөцийн сан бүрдүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ