Эрх зүйн маргаан 11568 гарчээ
Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 42538 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч, 8650 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, буцаах, харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, бүгд 30368 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 5419 хэргээр буюу 15,1 хувиар буурсан байна.Хянан шийдвэрлэсэн нийт 30368 хэргийн 10920 буюу 36 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар, 18769 буюу 61,8 хувийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг Увс, Төв аймагт 0,1-6,4 хувиар нэмэгджээ. Харин Нийслэл, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Өмнөговь, Хэнтий, Дархан-Уул, Архангай, Дундговь, Хөвсгөл, Ховд, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Говь-Алтай аймагт 0,4-52,9 хувиар буурчээ.
Хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл иргэний эрх зүйн маргаан 11568, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 11152, гэр бүлийн эрх зүйн маргаан 4449, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 897, бусад эрх зүйн маргаан 2302 байна.
Нийт хэрэгт иргэний эрх зүйн маргаан 38,1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан 36,7, гэр бүлийн эрх зүйн маргаан 14,7, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 2,9 хувийг тус тус эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ