Эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлсэн 33 албан тушаалтан ял сонсчээ

img

 Гэмт хэргийн гаралт Сүхбаатар, Дорноговь, Завхан аймагт 16,4-22,2 хувиар буурч, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Нийслэл, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Говь-Алтай, Архангай, Булган, Баян-Өлгий, Хэнтий, Хөвсгөл аймагт 2.6-81.2 хувиар өссөн байна. Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах 242 гэмт хэрэгт 269, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 290 гэмт хэрэгт 294, бусдын эд хөрөнгийг хулгайлах 1282 гэмт хэрэгт 2227, танхайрах 863 гэмт хэрэгт 1327, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 222 гэмт хэрэгт 437, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 865 гэмт хэрэгт 888, албан тушаалын 22 гэмт хэрэгт 33, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 35 гэмт хэрэгт 54 хүн тус тус ял шийтгүүлжээ. Эдгээр төрлийн гэмт хэрэг таслан шийдвэрлэсэн нийт хэргийн 65 хувь, ял шийтгүүлэгчдийн 67,3 хувийг эзэлж байгаа бол бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн нийлбэр нь нийт хэргийн 51,2, ял шийтгүүлэгчдийн 54,1 хувийг эзэлж байна. Өнгөрсөн оныхоос бусдыг санаатай алсан гэмт хэрэг 0,8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 11,2, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 12,1, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 38,6 хувиар буурсан бол, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 3,8, танхайрах гэмт хэрэг 6,9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15,2, албан тушаалын гэмт хэрэг 37,5 хувиар тус тус өсчээ. Ял шийтгүүлэгчдийн дотор насанд хүрээгүй хүн 542, эмэгтэйчүүд 724, гадаадын харьяат 27 байна. Мөн урьд ял шийтгүүлсэн 1460, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1465, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1704, ажил сургуульгүй хүмүүс 5493 байгаа аж. Гэмт хэргийн улмаас нийтдээ 13 тэрбум 855 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 589 хүний амь хохирч, 2562 хүний биед гэмтэл учирчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ