Хар тамхи хэрэглэсэн япон захирлыг шинжилгээний хариу гартал суллажээ
Японы “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх эрэгтэйг мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь цагдаагийнхан саатуулсан ч суллажээ. Учир нь Цүнэяки Хара мансууруулах төрлийн бодис хэрэглэснээ хүлээхгүй байгаа тул түүний цуснаас авсан лабораторын шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаа аж. Хуулийн байгууллагынханд өнгөрөгч долоо хоногт “Нэг япон хүн каннабисын төрлийн мансууруулах ургамал худалдан авах хүсэлт тавьсны дагуу манай найз “Палас зочид буудалд хүргэж өгсөн” гэх мэдээлэл ирснээр түүнийг илрүүлжээ. Уг дуудлагын дагуу шалгахад 67 настай японы иргэн уг буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байдалтай байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ