Гадаадын 86 иргэнийг албадан гаргав
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар өнгөрсөн хоёрдугаар сард зургаан орны 86 гадаадын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргасан байна. Тус байгууллагаас Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэн, гадаадын иргэд ажиллуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад тогтмол шалгалт хийдэг байна. Дээрх байгууллагуудад хуулийн дагуу нийт 99 сая 200 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ