Хэнтий аймагт “Экологийн олимп-2012” болно

img

БОАЖЯ-наас 2012 оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил“ болгон зарласантай холбогдуулан “Экологи-2012” анхдугаар олимпиадыг энэ сарын сүүлчээр Хэнтий аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулахаар боллоо. “Хөрсний бохирдол доройтлыг бууруулах, сэргээх арга зам” сэдвийн хүрээнд өрнөх тус олимпиадыг аймгийн Боловсрол соёлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамтран явуулах ба 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тогтмолжуулна. Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх, хөрсний доройтлыг буруулах, нөхөн сэргээх талаар шинэлэг санаа туршлагыг олон нийтэд сурталчлахад дэмжлэг болоход олимпиадын зорилго чиглэж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Америк нөүтбүүкний Төв Компютер Ла.нд 321:
ерөөсөө түс тас - хамгийн олон сонголттой, 1 жилийн баталгаатай, хямд үнэтэй. 100 хувь ориг америк компютер эндээс. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт
2012-03-07
болоо ш дэ. Улс даяар хийх ёстой юм зүйлийг
2012-03-07