
БОАЖ-ын Сайд Д.Цогтбаатар БНСУ-ын “Ногоон Ази” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чүл, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын (Мандалговь) нутагт хэрэгжүүлж буй ойжуулалтын ажлын явцын талаар ярилцсан байна.
Мөн шинээр тус аймгийн Сүм хөхбүрдийн баянбүрдэд шинээр ойжуулалт эхлэх боломжийн талаар санал солилцлоо.
Ирэх тавдугаар сард шинээр эхлэх 10 га газрын ойжуулалтын үйл ажиллагаанд Сайд Д.Цогтбаатар биечлэн оролцож, хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ