Улаанбаатарт үүлэрхэг 9-11 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар 21 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ