
Тайландын вант улсын Бангкок хотноо өнгөрсөн сард зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн агаарын зайн аюулгүй ажиллагаа ба мониторингийн дэд ажлын хэсгийн (RASMAG) 16 дугаар хуралд Иргэний нисэхийн Ерөнхий газрын төлөөлөгчид оролцжээ.
Энэхүү хуралд Австрали, Хятад, Хонг-Конг, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Тайланд, Малайз, Лаосын бүсийн мониторингийн агентлагууд оролцсон байна.
Таван өдөр үргэлжилсэн уг хуралд нийт бүсийн мониторингийн агентлагуудын 2011-2012 оны эхний хагаст гүйцэтгэгдсэн ажлуудын дэлгэрэнгүй тайлантай хурлын төлөөлөгчид танилцаж, Монгол улсын агаарын зайн аюулгүй ажиллагааны мониторингийн талаар хэлэлцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ