Өнөөдөр туулай өдөр

img

Аргын тооллын гуравдугаар сарын 07. Буд гариг. Билгийн тооллын 14. Долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 07.27 цагт мандан 18.36 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргах, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд, мал арвижна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ