“Өргүй Монгол”

img

“Өргүй Монгол” хөтөлбөр гаргах тухай санаа МАХН, МҮАН-ын удирдлагуудын нэгэн уулзалтын үед гарсан юм.  Санаа нь амьдралаас ургасан хэрэг. Ялангуяа малчин Монголчуудын амьдралаас эхтэй байлаа. Хаана ч очсон хэдэн малаа, тэтгэвэр, тэтгэмжээ, цалингаараа барьцаа болгон зээл авч амьдрал залгуулж байгаа хүмүүстэй тааралдана. Тэтгэвэр, хүний хөгжлийн мөнгөний дэвтрээ сумынхаа дэлгүүрт, ломбард, банкинд хадгалуулсан дүр зураг тэр чигээрээ Монголчуудын амьдралын дүр зураг болжээ. Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа олон арван мянган хүмүүс өрийн дарамтанд өнөө маргаашийг залгуулж явна. Өрөнд орсон дарамтаасаа гарч чадахгүйгээ мэдээд амиа хорломоор өр тавихгүйгээр үр хүүхдүүдээ тэжээж чадахгүй байх байлаа гэж ярих эмэгтэйн ярианаас “Зээл хүний амьдралд тустай зүйл үү, эсвэл хортой зүйл үү” гэсэн асуултыг өөрийн эрхгүй бодох хэрэгтэй болж байна. Барин тавин батлахад ч хэцүү ч бас нөхцөл байдлыг ойлгуулах хэдэн тоо баримт хэлж болох юм. Монголын  нийт мал сүргийн 10-аас доошгүй  сая толгой мал зээлийн барьцаанд байна.  Малчин өрхөөр нь тооцвол ил далд элдэв өрөнд ороогүй малчин өрх байгаа юм уу гэсэн асуулт гарна. Зээлийн барьцаанд байгаа мал маллах нь, тэр тусмаа өрнөөс салах ирээдүй харагдахгүй байгаа нөхцөлд малчны амьдрал хамжлагын хөдөлмөрөөс илүү байж чадах уу даа. Малаа зараад хот газар бараадья гэх сэтгэлгээний цаана эдийн засгийн ямар хүндрэл нуугдаж байгааг таахад бэрх биш мэт байх юм. Малаасаа салсан Монгол монгол байж чадах болов уу. Монголыг монгол гэж хэлүүлэх соёл зан, заншил, хүний хүмүүжлийн өвөрмөц орчин болсон малчны амьдралыг бусниулснаараа бид хожих уу, алдах уу. Малаа зээлийн барьцаанаас гаргаж сэтгэл амар амьдрахын хүслэн МАНАН-ийн 2,5 сая төгрөгийн амлалтад саналаа өгөх үндэс байсан бизээ. Уул шугамандаа 2,5 сая төгрөг биш, өргүй амьдрах хүслэн амлалтанд саналаа өгөөд үзэхээс өөр аргагүй байдалд оруулсан байхаа. Цалингийн зээл 400 гаруй тэрбум төгрөг илүү болжээ. Цалингийн зээлд 150 мянган иргэн хамрагдаж дунджаар 400-500 мянган төгрөгнийхөө зээлд сарын 2,0-4,0 хувийн хүү төлж байна. Сарын  2-4 хувь шүү. Монголын эдийн засаг сард 2,0-4,0 хувиар өсч байгаа гэж үү дээ. Үгүй шүү дээ. Монгол төр эдийн засаг хэдэн хувиар өснө түүнээс илүүгээр цалинг өсгөж чадахгүй. Ингээд бодохоор цалинг өсгөх арга хэмжээ эцсийн дүндээ хүмүүст биш зээл олгогч эздэд үйлчилж байна гэсэн үг. Тэтгэврийн зээл 100 тэрбум төгрөг хол давсан байна. Тэтгэврийн зээлд 165 мянган хөгшид хамрагдаж  дунджаар 100-300 мянган төгрөгнийхээ зээлд сарын 1,3-2,2 хувийн хүү төлж байна. Бас л сарын 1,3-2,2 хувь шүү. Жилд оруулж тооцвол дунджаар жилийн 20 хувь гэсэн үг. Монголын эдийн засаг жилд 20 хувь өсөөгүй гэдэг нь ойлгомжтой. Монголын эдийн засгийн өсөлтийг банкууд “залгиж” байна. Эдийн засгийн өсөлт иргэн хүнд биш хөрөнгө мөнгөтэй хүмүүст наалдаж байдгийн учир энд байгаа биш үү. Мөнгөтэй нь улам баяжиж мөнгөгүй нь  улам ядуурахын эх үүсвэр энд байгаа нь харагдаж байна. Та телевиийн дэлгэцнээ хөргөгч,угаалгын машин элдэв элэктрон барааг зээлээр авах боломжийн тухай тасралтгүй зар сурталчилгаа харж байгаа. Энэ урхинд 130 мянган хүн оржээ. Авсан зээлдээ сарын 4 хувийн хүү дунджаар төлж байна. Өнөөдөр Монголд 400 банк бус санхүүгийн байгууллага байна. Ченж, ломбард бүгд энэ гоё сайхан нэрийн ард бий. МАНАН-ын УИХ-ын тааллаар ийм хуультай болж. Аливаа шинэ юмыг шинэ л нэр томьёогоор тодорхойлохоос нааш үнэн нүүр царай нь танигддаггүй. Мартагдсан хуучин юмыг шинэ хэмээн гэж бас ярьдаг. Манай банк, санхүүгийн тогтолцоо “мөнгө хүүлэгчдийн тогтолцоо” болжээ. Мөнгө хүүлдэг бүхэл бүтэн тогтолцоо байгаа цагт монгол хүний амьдралыг өөд татах гэсэн төр, засгийн аливаа оролдлого эцсийн дүндээ үр дүнгүй гэдгийг ойлгох цаг болжээ. Хэдхэн жилийн өмнө Орос оронд төлөх ёстой байсан Их өрөөс мултарсны баярыг тэмдэглэж байсансан. Өнөөдөр Монголын гадаад өр 4 тэрбум ам. Ам доллар хэтрээд явж байна.  Үүний 50 хувь нь манай хувийн хэвшлийнхний авсан зээл эзэлж байна. Сүүлийн 4 жилд манай гадаад өр 2 дахин нэмэгдлээ. Эрчимтэй өссөн өр зээл амьдрал дээрдэж байгаа мэт “хуурамч сэтгэгдэл” төрүүлдэг. Гудамжинд машины тоо багтахаа байтал нэмэгдээд, элдэв барааг зээлээр аваарай гэх реклам сурталчилгаанд умбаад, дэлгүүр зах дээр элдэв шинэ бараа гараад л, мөнгөтэй л бол бүх юм байна гэдэг сэтгэгдэл бол хөгжиж байна гэсэн үзүүлэлт огтхон ч биш. Эл байсан хүндрэл далд байдалд шилжиж өрийн дарамт, сэтгэлийн шарх болж байгааг ухаарах хэрэгтэй байна. Хураангуйлбал ийм шархийг Монголын насанд хүрсэн хүн амын 80 хувь авч байгаа. Чухам ийм л байгаа учир “Өргүй Монгол” хөтөлбөрийн тухай анхны санаа гарсан. Гэвч хөтөлбөр гэхээсээ эдийн засагт шинээр хандах концепци гэмээр. Яагаад гэхээр хэрэгждэггүй олон хөтөлбөртэй түүнийг адилтгах хэрэггүй. Яагаад гэхээр өргүй байх асуудал банк, санхүү, зээлийн тогтолцоог шинээр зохион байгуулахтай холбоотой асуудал юм. Өнөөдөр Монголд 14 арилжааны банк байна.  Үндсэндээ бүгд гадаад эзэнтэй болжээ. ХААН банк гадаад эзэнтэй. ГОЛОМТ банк гадаад эзэнтэй. Худалдаа хөгжлийн банк гадаад эзэнтэй. ХАС банк гадаад эзэнтэй. Ил далдаар бүгд гадаад эзэнтэй. УИХ, Засгийн газар, Монголбанк  Монголын эдийн засгийг удирдаж байгаа гэж бодож байгаа. Үгүй дээ. Манай арилжааны банкуудын гадаад эзэд монголын эдийн засгийг удирдаж байна. Дээрх банкуудын төлөөлөгчид УИХ-д, Засгийн газарт, Сангийн яаманд аль эсвэл зөвлөхүүдийн албан тушаалд багширахын утга нь ердөө л бид эдийн засгаа удирдах үүрэг ролио гадныханд алдчихаад байгаагийн жишээ энэ юм. Зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь инфляци өндөр байгаагаас болж байна гэх үлгэрийг гадныхан зохиодог. Манайхан тоть шиг давтддаг. Үнэндээ зээлийн өндөр хүү инфляцийг хөөрөгдөөд байгаа гэдгийг бодохыг ч хүсэхгүй байна. Өөрийн толгойгоор биш хүний толгойгоор сэтгэдэг хүмүүсийг өндөр боловсролтой гэж хэлмээргүй байна. Манай банкуудын чадавхийн судалгааг ихэвчлэн гадныхан хийдэг. Монголын арилжааны банкууд гадаад эзэдтэй болж байгаа нь том ололт шүү гэдгийг бичсэн байнлээ. Хэл ам үүсгэх чадвартай монгол мэргэжилтэн байхгүй болж. Тийм судалгааг шагайж харах улс төрч байхгүй болж. Энэ зуур монголчууд өр зээлээ төлөх гэж чадайсаар…. Арилжааны банкууд гадаад эздийнхээ мөнгөний хүүг мөн төлөх гэж гүрийсээр ….. Бүхэлдээ улс орон, хувийн хэвшлийнхний хамтаар өрөнд унаж эдийн засгийн тусгаар тогтнол алсарсаар бид колони орон болон хувирч байна. Ингээд бодохоор “Өргүй Монгол” гэдэг бол том концепци асуудал болж байна. Асуудлыг МАХН, МҮАН өдөөж тавилаа. Монголчуудын хамтын оюун ухаанаар “Өргүй Монгол” бодлого гарч хэрэгжих учиртай байна. Нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээнд бид дараахь асуудлыг хамруулж байна.
  1. Малаар барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  2. Цалингаар барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  3. Тэтгэвэрээр барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  4. Төрийн нийгмийн халамжийн бодлогын мөнгөөр барьцаалсан зээлийг хүчингүй болгох
  5. Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн авсан зээлийг 5 сая төгрөгөөр хорогдуулж хасалт хийх
  6. Орон сууц моргажийн зээлийг хүүгүй болгох
  7. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс хууль гаргаж зохицуулах.
  8. Мөнгө хүүлэх ажиллагааг гэмт хэрэгт тооцох
  9. Банкуудын гадаад өмчлөлийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх
Зорилтыг дэвшүүлж байна. Дээр хөндөж ярьж байгаа асуудлыг уул нь ойлгож цөхөөд байх зүйлгүй. Ухаан дутаад байгаа биш ёс суртахуун дутаад байгаа гэдгийг энд хэлмээр байна. Ялангуяа энэ үгийг ард түмнээсээ тасарсан олигархи бүлэглэд хаяглаж байна. Ухаарах нэгэн байхад ухаарахгүй нь олон байгааг өөрчилье.   М.Энхсайхан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

N.Dabaadorj:
Mash zvb zvitei canaa bn aa zag aldalgvi hiih heregtei bn aa
2019-11-24
N.Enkhtuva:
Demjij bn hurdan heregjvvle
2019-11-24
Dulama:
Bid bayachuudad ingej huu tolj sohorch unaj bna. Temtseldee negdej,songuulia zuv ogoh etsiin goridlogo uldleedee. Enkhsaikhaniig bainga demjij baigaa.Daanch mongotei luivarchid ard tumnii mini nudiig soholj, uhaaniig balattuulsan bna. Odoo bid sereh tsag boljeeeeee. Mash saihan sanal bnaa. tanii urd omno devshuulj baisan sanaag odoo deedchuul oilgoj dongoj yaridag bolson bna lee shuu. Tomchuud tanaas yagaad aidag geech, tanii chadal,medlegees l aidag. J
2012-01-18
маш ухаалаг санал бодлого байна манайд бодлого дэвшүүлж чадах хүн байгаа нь сайн хэрэг
2011-12-01
яг цагаа олсон сэдэв байна. монголчууд аалзны тор шиг өрийн сүлжээнд орсон. хүүг ядаж 1% болгох хэрэгтэй. банк ломбардны хүүний дороос өндийхөө болилоо шүү дээ.
2011-11-24
Heregjih yumuu hudlaa showdaad zalilan hiij sanal avah gd alban tushaal avahaaraa byh yuma martchdag biz dee ta guai.....
2011-11-24
Зүгээр хүү л 0 болгоё. тэгвэл мөнгөө төлнөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө
2011-11-24
Сайхан санаа байна. гэхдээ хүчингүй болгож болохгүй л дээ. Тийм боломж байхгүй ш дээ. Харин хүүг нь бууруулж хугацааг сунгана гэвэл үнэн болно шүү
2011-11-24
Сайхан санаа байна.Зээлийн хүүтэй байранд амьдардаг олон, ядаж авсан зээлийнхээ хүүг төлөхгүй бол сайхан, дэмжиж байна. Ингэж хэрвээ чадвал орон сууцаа нэг ч төгрөг төлөлгүй хувьчилж авсан нөхдүүдтэй адилхан боллоо гэж баярлаад илүү урамтай ажиллах болно. Гэхдээ бид авсан зээлээ төлөхгүй гэж хэлээгүй зүгээр л хүүг нь 0 болговол шүү дээ...
2011-10-28
2008 оны сонгуулийн үеэс л мэдрэгдэж эхэлсэн. Ний нуугүй хэлэхэд сонгогч олон руугаа битгий хэл, өөрийнхөө намын олон нийт рүү хүрдэг бүтэцгүй болчихсон. Хуучин сэтгэлээрээ энэ намын төлөө зүтгэдэг байсан хүмүүсийн орыг одоо сонгуульд ажиллавал хэдэн төгрөгтэй болчих байх л гэж боддог хүмүүс эзэлж байна. Дээрээс нь нам дотор эрх мэдэлтэй байвал төрийн зах сэжүүрээс зуураад авах юм байна шүү гэж горьдсон "Феодал" маягын нөхдүүд орон нутгийн намуудыгөмчилж авдаг болсон. Тэгээд тэндээ эрх мэдлээ удаан барьж байхын тулд намын олон нийт, шударга үг хэлдэг хүмүүсийг намаасаа шахдаг, зайлуулдаг боллоо. Зүгээр л өөрийг нь дагаад "А" гэвэл "А" гэж дуугарч, гар өргөдөг кнопчдоор намын хороог дүүргэж байна. Тэгээд ч зогсохгүй тэр кнопчдоо удаан барихын тулд намын хороонд төлдөг татварыг өмнөөс нь төлдөг, өмнөөс нь төлөхийн тулд бусад хүмүүсээс мөнгө нэхдэг болоод байна. Чи манайхаас ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд орвол төдийг төл л гэдэг болж. Бүр сүүлдээ тойрог зардаг боллоо. Ийм нөхцөлд өөрийн гэсэн ү
2011-10-22
Ene chine populist amlalt bish shuudee. Harin odoo taraagaad bgaa niigmiin halamjiin 21000, oyutnii 70.000, taraah gej bgaa 1000000 tugruguud chine jinhene populist amlalt buyu uls ornii ediin zasag, niigmiin setgehuid asar horlontoi bodlogo shuu dee, eniig bol ihenhi hun oilgoj bgaa. Harin ene sanaa nadaa taalagdaj bna, uchir ni belen mungu taraah bish harin niit ard irgediin nuruun deer bgaa achaag turuus hunguluh ediin zasgiin zorigtoi shiidver bna shuu dee. Za baiz edin zasgiin analysiig ni hiiy geheer heden nuur yum bichih geed bna. Oilgoh ni oilgoj bgaa gej naiday
2011-10-13
mash zov sanal bn uchir ni luivarchid xeden terbumaar n idej bxad ard irgediin ochvvxen zeeliig xvchingvi bolgoj ,,luivarchdiin ed xorongiig xuraaj tvvgeer ni zeeliinx n mongiig tolj bolno shv dee ,,S>BAYR,,SV >BATBOLD<<MYNGANBAYR zereg MAH AH-n tolgoi luivarchdiin xalaasand baigaa mongoor zeeliig ni choloolj bolno shv dee ,,bolomj olon bn
2011-10-12
mash zuv zuitei sanaa bn. uuniig heregjuulehiin tuld tanai evsel yalah heregtei. amjilt husie
2011-10-12
төр цөөхөн хүн амтайгаа мэдэхгүй татвараар байнга дарамталж байдаг монголд юм хийх гэж оролдох бүр аймшиг хулгай хийж худлаа ярьж өршөөлд нь багтаад явж байхымуу хаашааюмбэ
2011-10-12
БАЯР ХҮРГЬЕ. БИ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ БАЙНАА. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР БИДНИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ГЭХ БОЛОВЧ ТЭР ЗЭЭЛ НЬ ТАНИЛ ТАЛГҮЙ Л БОЛ ОЛДОХГҮЙ, БАНКАН ДЭЭР БАРЬЦАА БАЙХГҮЙ ГЭЭД ТЭГЭЭД БАС ХҮҮТЭЙ БАЙДАГ. ГЭТЭЛ ӨӨР ГАЗАР ШИНЭ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЭХНИЙ 5 ЖИЛ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ӨГЧ ЖИНХЭНЭ ЁСООР НЬ ИНКУБАТОРТ ӨСГӨӨД ДАРАА НЬ ТАТВАРАА АВДАГ ЮМ БИЛЭЭ
2011-10-12
өө ямар гоё юм бэ Мань мэтийн эмч эмнэлгийн ажилтнууд бараг бүгдээрээ л цалингийн зээлтэй. Ломбарданда юмаа тавиад л гэх мэтээр аргалж байдаг шдээ. Тэгвэл бүх эрүүл мэндийн салбарынхан мөн бусад багш нар болон төсвийнхөн бүгд дэмжих байх. Та нар заавал ялж ард иргэдээ өрийн цаламнаас ангижруулна гэдэгт итгэж байна шүү. Ялаарай ялаарай
2011-10-12
M.Enhsaihan l 1996,2004 ond AN -g songuulid udirdaj orj yaluulj bsan biz de.Odoo MYAN-MAXNamin ewseliig udirdj orood dahin songuulid yalalt baiguulna gedegt itgej bna
2011-10-12
M.Enhsaihan bol mongoliin nomer 1 uls torch,ediin zasagch yum bn daa.Hajuud n Altanhuyag,Ebi, C.BAYAR,Cy.Batbold nar denduu bagadaj bh yum.Demjij bn.
2011-10-12
Enhsaihan sain ediin zasagch mon gehdee ene amlaltuud bieleh bolomjgui zuiluud baina.
2011-10-12
Enkhsaikhaniig gargakh tsag bolson baina. Ter yrvagch N.Altanhuagaas 100 dakhin iluu setgej baina.
2011-10-12
Marks, lenin, stalin ch iim populism hiij baigaagui yum daa
2011-10-12
zeel bol ard tumnii hadgalamjiin mongo. hunii mongoor hun hudaldaj avah shou hiij boloh uu
2011-10-12
asudalig harj gartsiig olson bnaa.iim zuiliig 1ra hiideguin oilgomjtoi....busadtai oilgoltsoj hiine...gehdee tanii sain sanaa chin zuwhun alban tushaald ochihod bgan haramsaltai yumdaa...harin yag ard tumniihe dund orood ene talar yriltsaj ihwel ch taniig demjine ldee....hol bnda hol bn ard tumneesee.....!
2011-10-12