Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Үндэсний мэдээллийн төв"-д 10.40 цагт  Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хайрын тухай зохиолуудыг жүжигчин, найруулагч Т.Алтантуяа бие даан уншиж “Хайрын тухай зүүд” сонсдог ном болгож хэвлүүлсэн талаар мэдээлэл хийнэ.   11.40 цагт “1000 ээжийн чуулга уулзалт”-ын талаарх  мэдээллийг УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа хийнэ.   12.40 цагт  Өрх гэр бүл бүрийг үйлдвэржүүлэх үндэсний хөдөлгөөнөөс “Бид маргаашнаас сайхан амьдрах ёстой” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.   "Монгол иьюс" мэдээллийн төв   11.00 цагт  “Эх оронч эмэгтэйчүүдийн клуб”- ээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.   12.00 цагт Байгаль орчны иргэний зөвлөлийн Хууль эрх зүйн хороо болон “Ногоон парламент”, Гамшигаас хамгаалах үндэсний төв, “Ариун суврага” хөдөлгөөнөөс нийслэлийн агаарын бохирдол, утаатай тэмцэх нэрийн дор асар их мөнгө угааж буйг шалгуулах талаар мэдээлэл хийнэ.   13.00 цагт Иргэдийн шудрага шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн талаар байр сууриа илэрхийлнэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ