Бүсгүйчүүддээ хөлбөмбөгийн спортоор бэлэг барьж байна

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Тэнгэр Даатгал компанитай хамтран зохион байгуулж байгаа “Охид, эмэгтэйчүүдийн футзалын тэмцээн” МХБХ-ны Футзалын Ордонд амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Хамгийн эхний тоглолт U-13 насны ангилалд Хаан хүнс баг, ЮБ Юнайтед 1 багтай хүч үзлээ. Тэмцээнийг хошуучилж байгаа Хаан хүнсчүүд 9:1-ийн харьцаатайгаар хожиж хэсгээс түрүүлэх замаа зассаар байна. Тэд одоо ЮБ Юнайтед 2 багийг хожвол алтан медаль зүүх эрхтэй болно. Дараагийн тоглолт Эрчим клуб, Соёмбын барсууд клубтэй хүч үзлээ. Энэ тоглолтод Эрчим 2:0 харьцаатайгаар хожил авснаар маш хэрэгтэй 3 оноогоо авсан байна. U-15 насны ангилалд Хаан хүнс баг, Багануур дүүргийн багтай учраа таарлаа. Багануурчууд 5:2-ийн харьцаатайгаар ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлж, Хаан хүнс 2 дугаар байраар дараагийн шатанд орлоо. 79 дүгээр сургууль, ЮБ Юнайтед багтай хүч үзэж, 7:0 харьцаатайгаар анхныхаа ялалтыг авлаа. Хэдийгээр ялалт авсан ч тэд дараагийн шатанд шалгарч чадсангүй. “B” хэсгийн тоглолтод Эрчим баг Ирээдүй багуудын хооронд өрсөлдөөн боллоо. Аль хожсон нь хэсгээ тэргүүлэх байсан тул тун өрсөлдөөнтэй тоглолт боллоо. Хэдийгээр Эрчим түрүүлж гоол хийсэн ч, үүнийгээ баталж чадсангүй дараалан 4 гоол алдсанаар 4:1-ийн харьцаатайгаар Ирээдүй ялалт авлаа. Ингэснээр Ирээдүй 1-ээр, Эрчим 2-оор дараагийн шатанд шалгарав. U-17 насны ангилалд Хаан хүнс, Эрчим-1 багууд хүч үзлээ. Эрчим-1 бүхий л талаараа илүү байж 2:0 харьцаатайгаар ялснаар А хэсгээр 1 дүгээр байраар шалгарах боломжтой боллоо. Хаан хүнс хожигдсонооор хэсгээс 2 дугаар байраар шалгарлаа. Хэсгээс шалгарах боломжгүй болсон 79 дүгээр сургууль, 71 дүгээр сургуулиуд тоглож, 2:1 харьцаатайгаар 79 дүгээр сургууль ялалтыг авч анхныхаа 3 оноог авсан байна. 18-аас дээш насны ангилалд Мон-Алтиус, Хад клубтэй тоглолоо. Хад клуб нэгэн ёсны хөлбөмбөгийн хичээл зааснаар 8:0-ийн харьцаатайгаар хожлыг авлаа. Эрчим Соёмбын барсууд 2:2-ийн харьцаатайгаар эвийн гэрээ байгуулжээ. Одоогоор Хад 6 оноотой хэсгийг тэргүүлж байгаа бол Мон-Алтиус 4 оноо, Ирээдүй 3 оноо, Соёмбын барсууд 2 оноо, Эрчим 1 оноотой тус тус явж байна. Охидын тэмцээн 2012 оны 3 дугаар сарын 07-ний өдөр дүнгээ гаргана. Мэргэжлийн багуудын өрсөлдөөн Улаанбаатар Дээд Сургууль, Хасын Хүлэгүүд багуудын хооронд боллоо. Улаанбаатарчууд бүхий л талаараа илүү байж 13:3 харьцаатайгаар хожлыг авлаа. Ингэснээр Улаанбаатар Дээд Сургууль медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол Хасын Хүлэгүүд баг FC Ulaanbaatar-Хоромхон клубуудын тоглолтын харьцаанаас шалтгаалж, хүрэл медалийн төлөө тоглох эсэхээ шийдэхээр боллоо. 2012/03/06-ны өдөр Сэлэнгэпресс-Эрчим клубын тоглолтууд болох бөгөөд Эрчим хожвол аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болно. Сэлэнгэпресс баг хожсон ч медалийн төлөө тоглох эрхгүй болжээ. Мэргэн буучаар:
  • Б.Мөнх-Эрдэнэ           Сэлэнгэпресс 19 гоол,
  • Н.Цэдэнбал                 Улаанбаатар Дээд Сургууль  12 гоол,
  • Б.Ганзориг                  Улаанбаатарын мазаалайнууд                      11 гоолтой тус тус тэргүүлж байна.

Байр

Баг

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Бөмбөг

Оноо

1

Улаанбаатар Дээд Сургууль

7

5

1

1

23

16

2

Улаанбаатар Хөл. Клуб

6

4

2

0

26

14

3

Эрчим

6

4

1

1

6

13

4

Хасын Хүлэгүүд

7

4

0

3

-4

12

5

Хоромхон

6

3

1

2

8

10

6

Сэлэнгэпресс

6

2

1

3

-9

7

7

Хангарьд

7

1

0

6

-21

3

8

Улаанбаатарын мазаалайнууд

7

0

0

7

-29

0

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ