16 багийн өрсөлдөөн улам ширүүссээр

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээн маань энэ жил 6 дахь удаагаа явагдаж байгаа билээ. 2012 оны 3-р сарын 03-04-ны өдрүүдэд багуудын хасагдах шатны 1/16-ийн тоглолтууд явагдлаа. Энэ долоо хоногт  нийт 30 тоглолт явагдах байснаас 3 тоглолт явагдаагүй. 3 тоглолт багууд ирээгүй болон хүн дутуу байсан явдлаас болж явагдаагүй байна. Чандмань ЦС-ийн 11 насны ангилалд нэг тоглогчийнхоо өмнөөс өөр хүүхэд оруулсан байсан учраас тоглолт нойллож хожлыг 10-р сургуульд өгсөн байна. Ингээд нийт 27 тоглолтонд дээр оюутан насны 8 тоглолт нэмэгдээд нийт 35 тоглолт явагдсанаас 318 гоол орсноос эзэн зочдын харьцаа 168:150 байсан. 1-р үед нийт 185 гоол орсон. Одоогоор нийт 5106 гоол орсон байна. Тийм болохоор энэ долоо хоногийн тоглолтын үеэр манай тэмцээний 5000 дахь гоолийн эзэн тодорсон байна. Энэхүү азтан нь 2012 оны 3-р сарын 4-ны Ням гаригт болсон Моннис группийн 6-р сургууль болон ХасБанкны Буянт Ухаа ЦС-ийн 15 насны ангилалын шөвгийн 16-ийн хариу тоглолтын үеэр тодорсон байна. Буянт Ухаа ЦС нь эхний толголтондоо 6:3-р илүүрхээд байсан бол энэ удаагийн тоглолтонд тэд 13:4-ийн харьцаатайгаар хожиж шөвгийн 8-ийн тоглолтонд шалгарч чадлаа.     Энэ тоглолтын эхний үеийн сүүлийн минутанд оруулсан Буянт Ухаа ЦС-ийн багийн ахлагч     Батбаатар овогтой Баттулга-ийн оруулсан гоол энэ жилийн тэмцээний 5000 дахь гоол болжээ. Энэхүү тоглолтонд Баттулга нийт 8 гоол хийж багийнхаа амжилтанд ихээр нөлөөлсөн байна. Шүүгч нар нийт 16 шар карт 7 улаан карт өгсөн нь тоглолтууд хэр өрсөлдөөнтэй байгааг харуулж байна. 2012 оны 3-р сарын 3-ны өдөр 1/16-ийн эхний тоглолтууд явагдсан ба тэдний дундаас хамгийн сохирхолтой нь 13 насны ангиалалын 67-р сургууль болон МИГ Даатгалын 92-р сургуулийн тоглолт байсан. Энэ тоглолтын эхний үе 2:0-р зочин баг болох 92-р сургууль хошуучилсан бол 2-р үе дээр 67-р сургууль гайхалтай эргэлтийг хийж эхний тоглолтондоо 4:3-р 92-р сургуулийг илүүрхэж чадлаа. 2 багийн хариу толголт 3-р сарын 10-ны өдөр Хан Уул Дүүргийн БТСЗааланд явагдана. Харин Ням гаригийн өдөр шөвгийн 16-ийн хариу тоглолтууд явагдсан ба өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ Пресс ХХК-ийн ивээн тэтгэсэн 5-р сургуулийн 15 насны ангилалын багийг 7:4-р хожиж шуугиан тариад байсан 53-р сургууль хариу тоглолтондоо хангалтгүй тоглолт үзүүллээ. Гэвч сүүлийн 9 секунд дутуу байхад 5-р сургууль 7:3-р тэргүүлж байсан боловч хаалгачийн бүдүүлэг алдаанаас болж 53-р сургууль тоглолтын тоог 7:4 болгож нийт 2 тоглолтын харьцаа 11:11 болсоноор 6 метрийн цохилтоор толголтын хувь заяаг шийдхээр боллоо. Энэ үед 5-р сургуулийн хаалгач алдаагаа засан 2 ч цохилтыг амжилттай хааснаар 5-р сургууль дараагийн шатанд шалгарч чадлаа. Тэд дараагийн шатанд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох ХасБанкны Буянт Ухаа ЦС-тай таарч тоглохоор бослсон. U-13 насны ангилалын шөвгийн 8-ийн тоглолтонд бид таамагласнаар Саммит ХХК-ийн 24-р сургууль болон Шунхлай группийн 97-р сургуулиуд хоорондоо таарч тоглохоор болсон. Энэ толголт 2012 оны 3-р сарын 11-ны өдрийн өглөө 9,40 цагаас тоглох учраас та бүхнийг Хан Уул Дүүргийн БТСЗааланд урьж байна. Энэ тоглолт U-13 насны хамгийн өрсөлдөөнтэй толголт болох магадлал маш өндөр байгаа. Шөвгийн 16-ийн хариу тоглолтууд болон 1/8-ийн эхний тоглолтууд  3-р сарын 10-11-ны өдөр явагдана. Эрх долоо хоногт мөн охидын U-15, U-17 насны 1/8-ийн тоглолтууд эхэлж байгааг дуулгахад таатай байна. 6 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний ½ болон финалийн толголтууд 4-р сарын 3,4,5-ны өдрүүдэд Буянт Ухаа Спортын Цогцолборт явагдахаар болсон байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ