Хүүхдийн сульдаа гэж юу вэ?

img

Манай сайт  У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм. Сульдаа (рахит) – хөхүүл бага насны хүүхдийн биед витамин Д дутагдсантай холбоотой, кальци-фосфорын солилцоо алдагдаж, ясны бат бөх чанар мууддаг эмгэг байдал юм. Нарны хэт ягаан туяаны нөлөөн дор арьсан дээр витамин Д  90% үүсдэг. Өдөр бүр 1-2 цагийн хугацаанд хүүхдийн зөвхөн гар, нүүрийг ил нар салхинд гаргаснаар витамин Д –н хэрэгцээг хэвийн барих боломжтой. Хоол хүнсээр витамин Д хангалттай авч чадахгүй бол сульдаа үүснэ. Дутуу төрөлт мөн сульдаа үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Сульдаагийн үе шатаас хамаарч шинж тэмдэгүүд нь өөр өөр байна. Сульдаагийн эхэн үеийн шинж бол хүүхэд тайван бус, цочромтгой болж, уйлагнуур, уцаартай болох, маш их хөлрөмтгий болох, дагзны үс халцрах, хоол, нойрондоо муудах шинжүүд илэрнэ. Сульдаагийн эхний шинжүүд ихэвчлэн амьдралын эхний 2 сартайгаас эхлэн илэрдэг. Энэ үед эмчилгээг оновчтой эхлэх нь хамгийн чухал байдаг. Энэ үед эмчилгээ хийгдэхгүй 2 долоо хоногоос 1 сарын хугацаа өнгөрвөл цаашдын ясанд гарах өөрчлөлтүүд нь хүүхдийг насан туршид нь тахир дутуу болгох аюултай байдгийг мартаж болохгүй. Сульдаагийн ид үе гэж байдаг. Энэ үед ясанд илрэх өөрчлөлтүүд (толгой, цээж, нурууны ясанд өөрчлөлт гарч мурийх, хөл тахийх, дотор эрхтний үйл ажиллагаа алдагдах) бий болно. Сульдаагийн ид үе өнгөрсний дараа хүүхдийн байдал дээрдэх боловч ерөнхийдөө өвчлөмтгий, өвчин эмгэг нь архагших хандлагатай үлддэг. Мөн хоёрдогчоор сульдаа үүсдэг. Удаан хугацаанд эм уух, дотоод шүүрлийн булчирхайн шүүрэл алдагдах, элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ. Сульдаагийн үе шат, шинж тэмдэгийг өрхийн эмч болон хүүхдийн эмч илрүүлж, тохирсон эмчилгээг зөвлөнө.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
áè ýì÷èéí áóëàíã áàéíãà ¿çäýã. èõ ñàéõàí ìýäýýëýë áàéíãà ºãäºãò áàÿðëàëàà. Öýâýãìèä ýì÷èä õ¿¿õäýý ¿ç¿¿ëìýýð áàéíà õààíà î÷âîë ¿ç¿¿ëæ áîëîõ âý. õ¿¿ ìààíü 4 ñàðòàé. õàðèó ºãºº÷
2012-03-09
WORLD's BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-07