Хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх сургалт Тайландад боллоо

img

“Ази Номхон Далайн Орнуудын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх гуравдагч орны сургалтын хөтөлбөр” Тайланд улсын үндэсний хэмжил зүйн хүрээлэнд өнгөрсөн сард болжээ.   Үүний хүрээнд Стандарчилал хэмжил зүйн газрын  хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын албаны дарга А.Ганболд “Цацрагийн термометр” сэдэвт сургалтад хамрагджээ.   Уг хөтөлбөр нь Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), Тайландын үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIMT), Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA) хамтран 2009-2013 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ази Номхон Далайн 14 орон (Бангладеш, Камбож, Пижи, Энэтхэг, Индонези, БНАЛАУ, Малайз, Монгол, Мянмар, Непал, Пакистан, Филлипин, Шри Ланка, Вьетнам)-оос жил бүр таван хэмжлийн төрлөөр 20 хүнийг зургаан долоон хоногийн хугацаатай сургадаг юм байна.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ