
Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд эхэлж английн хоёр клубын нэг нь бүдэрлээ.
Өнгөрсөн шөнө Арсенал өөрийн талбай дээрээ Италийн АС Милантай хариу тоглолт хийсэн. Энэ тоглолтод их буучид 3:0-ээр хожсон боловч өмнөх тоглолтдоо Миланд 4:0-ээр ялагдчихаад байсан тул нэгдсэн дүнгээр ялагдлаа.
Энэ шатны хамгийн сонирхолтой учраа болоод байсан ч эхний тоглолтыг Арсенал санаанд оромгүйгээр хожигдсон.
Ингэснээр Милан клуб 4:3-ын харьцаагаар Арсеналыг ийнхүү буулгаж авснаар Аваргуудын лигийн дараагийн шатанд үлдэж байгаа юм.
Арсеналын хувьд ирэх жилийн Аваргуудын лигт багтахын тулд Премьер лигтээ эхний дөрөвт үлдэхийн төлөө сүүлийн тойргууддаа хичээх хэрэгтэй болоод байна. Одоогоор Арсенал Премьер лигийн хүснэгтэд дөрөвдүгээр байрт 49 оноотой бичигдэж буй. Тавд яваа Челси клуб 46 оноо буюу нэг хожлын зөрүүтэй байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн өөр нэг тоглолт болсон нь Португалийн Бенфика болон ОХУ-ын Зенит Санкт Петрбург клубын тоглолт байлаа. Өмнө нь 3:2-оор Зенит хожсон боловч өчигдрийн хариу тоглолтод Бенфика 2:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авснаар нэгдсэн дүнгээр 4:3-ын харьцаагаар Аваргуудын лигийн дараагийн шатанд Бенфика үлдлээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ