Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан эхэллээ. Уг хурлаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүд
хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. УИХ-ын гишүүн Х.Баделхан ахмадуудад олгож байгаа түлээ нүүрснийх нь үнийг нэмэгдүүлэх талын заалт төсөлд тусгагдсан эсэхийг тодруулсан юм.
Түүний асуултад Сангийн сайд С.Баярцогт “Энэ чиглэлээр 2011 оны төсөвт нэмж хөрөнгө тусгаагүй. Харин Улаанбаатар хотод амьдарч байгаа ахмадуудын хувьд мөн оюутнууд хамаарна.
Тэдгээрийг нийтийн тээврээр үнэгүй зорчиход нь зориулж 4.2 тэрбум төгрөгийг нэмж төсвийн тодотголд суулгаж өгсөн” хэмээн хариулав. Төсвийн зарлагын байнгын хорооны хурал үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ