
Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бидний хэлж заншсанаар Мартын 8. Энэ өдөр хайртай ээждээ, ханьдаа, охиндоо урлаг соёлын тоглолт үзүүлэн нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэхийг хүсч байгаа хүн бүрт зориулан баярын өдрүүдэд зохиогдох тоглолтуудын талаар танилцуулъя.
Монгол Бөхийн өргөө
Гуравдугаар сарын 7, 8-нд “Үртэй бол жаргалтай” бүх нийтийн дуучдын нэгдсэн тоглолт
UB Palace
Гуравдугаар сарын 7, 8-нд Гавьяат жүжигчин С.Жавхлан “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолт
АСА цирк
Гуравдугаар сарын 7-нд Дуучин Э.Оюумаа “Амрагхан чамдаа” тоглолт
МҮЭСТО
Шинэ үе продакшны “Хэнбугай ч эхнэрээсээ айдаг” хошин шоу тоглолт
Соёлын төв өргөө
Гуравдугаар сарын 8-нд Ардын жүжигчин А.Долгор “Эхийн цагаан суврага” тоглолт
Х-Түц продакшны шинэ хошин шоу тоглолт
Улсын драмын эрдмийн театр
Гуравдугаар сарын 7, 8, 9-нд “Домогт Ану хатан” түүхэн жүжиг
Дуурь бүжгийн эрдмийн театр
Гуравдугаар сарын 9-нд “Сонгодог есөн өнгө буюу Примадонна” тоглолт тус тус тоглогдох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ