Үндэсний форум болно

img

800 гаруй сая хүнийг өөртөө нэгтгэсэн дэлхийн хамгийн том сүлжээ болох  Facebook-д өнөөгийн байдлаар Монголын 230 орчим мянган хүн нэгдээд байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа бөгөөд залуучуудын үзэл бодлоо, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг хамгийн том индэр болж чадсан юм. Тиймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэвшилтэт технологи болох Facebook сүлжээг ашиглан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт залуучуудын санал, санаачлагуудыг тусгах зорилгоор үндэсний фэйсбүүк форумыг зохион байгуулахаар болсон байна. “Монгол залуу хүн-2020” үндэсний фэйсбүүк форум онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд “Амьдралын боловсролтой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг явагдах юм. 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14.00 цагт эхлэх тус хэлэлцүүлэгт Ардчилсан нам болон Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд урилгаар оролцохоор болжээ. Цаашид тус холбооноос уг Facebook форумыг тогтмол зохион байгуулах бөгөөд Twitter зэрэг бусад олон нийтийн сүлжээг ашиглан мөн хөгжлийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Хэрэв та уг хөгжлийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл www.facebook.com/demyouth хаягаар нэгдэх боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nice
2011-10-13